2016-11-28,20:15

зөвлөгөө

 эмийн зохистой хэрэглээ
Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?

* Эмийг буруу хэрэглэвэл таны эрүүл мэнд болон амь насанд аюул учруулж болно.
* Эмийн тун хэрэглэх хугацаа, дэглэмийг зөв баримтлахгүй, өвчин нь гайгүй болмогц хэрэглэхээ больсоноос өвчин хүндрэх, архагших, дасал болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.
* Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.
* Эмийг хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай.
* Эмийг буруу хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчмлгээний зардал ихэснэ.

Эмийн үндсэн үйлчлэгч бодис гэж юуг хэлэх вэ?

* Эм нь үндсэн ба туслах бодисоос бүрддэг. Эмчилгээний гол үйлдэл үзүүлэх эмийн бодисыг үндсэн үйлчлэгч бодис гэдэг. Эмийн найрлага дээр үндсэн үйлчлэгч бодисын нэрийг хамгийн эхэнд нь бичсэн байдаг.
* Эм нь үйлдвэрлэгчээс хамааран нэг төрлийн үйлчлэгч бодис агуулсан боловч өөр нэртэй байдаг. Жнь: септрин гэж нэрлэж заншсан эм нь бисептол, дутрим, бактрим, ко-тримексазал г.м олон нэртэй байдаг.
* Та үндсэн үйлчлэгч бодисыг ялгаж мэдсэнээр ижил найрлагатай боловч өөр нэртэй эмүүдийг нэг дор хэрэглэснээс тун хэтэрч хордохоос урьдчилан сэргийлж чадна.

Эмийг зөв хэрэглэхийн тулд:

* Эмийг өөрийн дураар биш эмчийн заавраар сонгон хэрэглэх.
* Эмийг хэрэглэхийн өмнө тухайн эмийн эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гаж нөлөө, цээрлэл, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглэх.
* Эмийг эмчийн зөлөгөө болон “Хэрэглэх заавар”-ын дагуу тохирох тунгаар, хэрэглэх цагийг нарийн баримтлан, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглэх.
* Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх.
* Хүүхдэд эм хэрэглэхдээ зөвхөн эмчийн заавраар өгөх.
* Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглэх.
* Элэг бөөрний өвчний үед тунг нарийн тохируулах шаардлагатай байдаг тул заавал эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
* Эмийг хэрэглэх явцад эмийн зааварт зааснаар өөр ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруй мэдэгдэх
* Эмийг буруу хадгалснаас хугацаа нь дуусаагүй боловч эмчилгээний үйлдэл нь буурч, чанараа алдан эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул эмийн шошго дээр заасан нөхцөлд зөв хадгалах
* Эмийг гэртээ нөөцлөн хадгалахгүй байх
бичсэн: budnyam төрөл: zowlgoo | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 64

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)